Our Story

It is a long established fact that a reade.

535
ACHIEVEMENT
33
LESSONS
223
STUDENTS
28
TEACHERS

“ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛООР ӨӨДРӨГ ИРЭЭДҮЙГ БИД БҮТЭЭНЭ. ”


СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

СУРГУУЛИЙН ЗОРИЛГО:

Монголын боловсролын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, бүрэн дунд боловсролын стандартыг бүрэн эзэмшүүлж, дэлхийн аль ч орны их дээд сургуульд элсэх шаардлагыг хангасан, өөрсдийн үндэсний уламжлалт үнэт зүйлсийг алдалгүй, зөв бодол төлөвшилтэй, бие даасан залуусыг бэлтгэхэд оршино.

СУРГУУЛИЙН ТУХАЙ ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ:

Сургуулийн нэр Ерөнхий боловсролын Орхон-Эмпати сургууль
Өмчлөлийн хэлбэр Хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай
Сургуулийн бүтэц Дунд, ахлах
Сургалт явуулах чиглэл Монгол улсын суурь, бүрэн дунд /математик, геометр, физик, хими, мэдээлэл зүйн хичээл монгол, англи хэлээр/
Анги, бүлэг, сурагчийн тоо 6-12 дугаар анги, 12 бүлэг, 223 сурагчтай
Сургуулийн хаяг, утас, вебсайт Орхон аймаг, Оюут баг, Отгонбилэгийн гудамж, Есөн-Эрдэнэ захын замын эсрэг талд байрлах Ерөнхий боловсролын Орхон-Эмпати сургууль

Утас: (+976) 70352792, (+976) 99051589

http://www.orkhonempathy.edu.mn/

http://www.facebook.com/OrkhonEmpathySchool/

СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО, АМЖИЛТААС:

1999 он. Манай сургууль нь Орхон аймгийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 295-р захирамжаар байгуулагдав.

2006 он. БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээнд 2006 оны ЭЕШ-ын дүнгээр Орхон аймагтаа тэргүүн  байрыг, улсын хэмжээнд англи хэл, математик, монгол хэл, нийгмийн ухаан, физик, биологийн хичээлүүдээр 1-3 дугаар байрыг тус тус эзэлж, “Шилдэг үнэлгээтэй сургууль”-иар,

2007 он. Аймгийн “Тэргүүний төрийн бус өмчийн шилдэг сургууль” цом,

2010 он. Монгол улсын “ТОП-20” сургуулиар шалгарч, “Шилдэг менежменттэй сургууль” батламж,

2010 он. Сургуулийн захиргааны өргөтгөл, урлагийн залтай болов.

2010 он. Сурагчдын амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилготойгоор хөл бөмбөгийн хиймэл зүлгэн талбайг байгуулав.

2011 он. Биеийн тамирын зал, гал тогооны иж бүрэн цогцолборыг барьж ашиглалтад оруулав.

2012 он. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хууль, эрх зүйн YI олимпиад” –аас Тэргүүн байр, шилжин явах цом,

2012 он. Аймгийн “Оны тэргүүний хувийн хэвшлийн сургууль”-иар,

2013 он. BEST OF MONGOLIA-2013 олон нийтийн цахим санал асуулгаар “Оны шилдэг сургууль”,

2014 он. Аймгийн БСГ-ын хяналт, шинжилгээ үнэлгээний дүнгээр Тэргүүн байр, өргөмжлөл,

2014 он. BEST OF MONGOLIA-2014 олон нийтийн цахим санал асуулгаар “Оны шилдэг сургууль”,

2015 он. Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан сургууль нь Ерөнхий боловсролын Орхон-Эмпати сургууль болон нэрээ өөрчилж, бие даасан аж ахуйн нэгж болон өргөжиж, 6-12 дугаар ангийн суурь болон ахлах сургуулийн статустай болов.

2015 он. Эмпати сургуулиудын тогтмол гаргасан амжилт, үр бүтээлийг үнэлж Дэлхийн хувийн сургуулиудын тогтвортой үйл ажиллагаа чанарт үнэлгээ өгдөг Олон улсын BID буюу Business Initiative Directions /Бизнес санаачлагын чиг/ байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналаар шагнагдав.

2016 он. 2010-2016 оны БСШУС-ын яамны дэргэдэх БҮТ-өөс зохион байгуулдаг ЭЕШ-д Орхон аймагт тогтмол Тэргүүн байрыг эзэлсэн.

2016 он. Аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газартай хамтран аймгийнхаа нийт сургуулиудын дунд

“Англи хэлний анхдугаар наадам”-ыг зохион байгууллаа.

СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ:

  • Боловсролын үйлчилгээний таатай орчин
  • Анги танхим бүр орчин үеийн техник технологиор тоноглогдсон ухаалаг самбар, прожект
  • Хими, физик, мэдээлэл зүй, дүрслэх урлагийн иж бүрэн лабораториуд
  • 2 улсын гадаад хэл сурах боломж /Англи ба Турк хэл/
  • Хичээлээс гадуурх төрөл бүрийн үйл ажиллагаа /хөл бөмбөг, шатар, мэтгэлцээн, зохион бүтээх төсөл, зураг урлалын, ном уншлага, хоолны, бүжгийн клуб, нийгмийн халамжийн клуб зэрэг/
  • Сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх хөл бөмбөгийн талбай, урлаг, спорт, хоолны иж бүрэн зал
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай багшлах боловсон хүчин
  • Сурагчдын тохилог дотуур байр
  • Харилцааны зөв төлөвшил, хүмүүжил
  • Гадаад, дотоодын их сургуульд элсэх боломж
  • Багш, сурагч, эцэг эхийн хамтын оролцоо /гэр бүлийн өдөрлөг, ээжүүдийн болон ахмадын баяр, эцэг, эхчүүдийн нөхөрсөг спортын тэмцээн, айлд зочлох, сурагч, эцэг, эхчүүдийн турк орны аялал, цай уух зуур, чин сэтгэлийн ярилцлага, байгалийн үзэсгэлэнт газрын аялал гэх мэт/
  • Нийгмийн эмзэг бүлэг болох амьдралын түвшнээс доогуур орлоготой иргэдэд чиглэсэн “Хэн ч байхгүй юу?” тусламжийн аян

 ОЛИМПИАДЫН АМЖИЛТ:

Төрөл Он I байр II байр III байр
Аймаг /УТО-II даваа/ 1999-2015 238 128 130
Улс /УТО-III даваа/ 1999-2015 11 10 10
Олон улс 1999-2015 1 7 9

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Ерөнхий боловсролын Орхон-Эмпати сургууль нь анх 1999-2000 оны хичээлийн жилд байгуулагдан, эдүгээ 50 гаруй багш ажилтан, 230 гаруй суралцагчтай, өнөр өтгөн хамт олон болжээ.

“Чанартай боловсролоор өөдрөг ирээдүйг бид бүтээнэ” гэсэн уриатай тус сургууль нь хүүхэд бүрийн сурч хөгжихөд таатай, эрүүл аюулгүй, сургалтын ээлтэй орчныг чанартай боловсролтой хослуулан олгохыг хичээн ажиллаж ирсэн. Монголын боловсролын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, бүрэн дунд боловсролын стандартыг бүрэн эзэмшүүлж, дэлхийн аль ч орны их дээд сургуульд элсэх шаардлагыг хангасан, өөрсдийн үндэсний уламжлалт үнэт зүйлсийг алдалгүй, зөв бодол төлөвшилтэй, бие даасан залуусыг бэлтгэн гаргах их үйлсэд зүтгэн ажилладаг чадварлаг Монгол, Турк багш нараар багаа бүрдүүлэн Монгол улсын ТОП сургуулиудын нэг болж чадсандаа бид бахархалтай байдаг.

Тавьсан зорилгын төлөө өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид,  ажиллагсад, суралцагсад, бидэнд итгэл хүлээлгэн цаг ямагт дэмжин тусалж, хамтран ажилладаг эцэг, эхчүүддээ чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОРХОН-ЭМПАТИ

СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Д.ЭНХЖАРГАЛ

Meet Our Staff

Plugins your themes with even more features.